ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН ЭХНИЙ ҮЕ ШАТ ДУУСЛАА

Нийтэлсэн :0 хоногийн өмнө

post

Далан давхар/Самбалхүндэв/-ийн оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөн тохижуулах төслийн эхний үе шат буюу газар чөлөөлөх ажлыг 2022 оны 4 сарын 14-ны өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Чөлөөлсөн 10 га талбайн хөрсний ариутгалыг 2 удаагийн давтамжтайгаар мэргэжлийн байгууллага хийж гүйцэтгээд байна.

Одоогийн байдлаар Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах хэсгийн газар, шорооны ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд 2022 оны 9 сард мод тарилт хийх бэлтгэлийг хангаж байна.

Батлагдсан төлөвлөгөөний дагуу хөрсийг нэг жилийн хугацаанд амраах бөгөөд 2023.05-09 саруудад шашны зан үйлийн дагуу чандар (шүтээнийг) залах, 2023.10 сард Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн үйл ажиллагаа хийгдэх болно.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сайтаар зочлох сайт болон 72100101 утсаар холбогдох, мөн Улаанбаатар буян ХХК-ийн төв байранд ажлын өдрүүдээр биечлэн ирж авах боломжтой.

Амгалан орчин - Ашдын буян
post
footer

Утас : 7210-0101

Хаяг : СБД, 1-р хороо, Автозамчдын гудамж 54

И-мэйл: [email protected]

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.