МЭДЭГДЭЛ

Нийтэлсэн :0 хоногийн өмнө

post

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Туул голын ай сав дагуу суурьшлын болон ногоон бүс дэх зөвшөөрөлгүй оршуулгын газарт нутаглуулсан шарилуудыг нүүлгэн шилжүүлэх болжээ ‼️

Тухайлбал Баянзүрх дүүрэг, 33-р хороо, Баянтөхөмд (25-р гудамжны ард) орших оршуулгын газрыг энэ жилийн хувьд нүүлгэн шилжүүлэх бөгөөд тухайн байршилд өөд бологсдоо нутаглуулсан талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдийг холбоо барих тухай мэдэгдсэн байна.

Тус байршилд байгаа талийгаачдын шарилыг холбогдох шашны зан үйлийн дагуу дахин гаргаж чандарлан Самбалхүндэв буюу 70 давхрын ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН-н суваргад залах ажээ.

Чөлөөлсөн талбайд байгаль орчны нөхөн сэргээлт хийн зүлэгжүүлэн унаган төрхөөр нь хадгалахаар төлөвлөсөн байна.

Энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор иргэд та бүхэн 2022 оны 9 дүгээр сарын 28-ний өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор 7210-0101 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Утас : 72100101
post
post
post
footer

Утас : 7210-0101

Хаяг : СБД, 1-р хороо, Автозамчдын гудамж 54

И-мэйл: [email protected]

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.