ДЭЛХИЙ ЭЭЖ, ДЭЭДЭС ОДОГСДОДОО ӨРГӨЛ ӨРГӨХ ӨДӨР

Нийтэлсэн :0 хоногийн өмнө

XVII жарны ҮЗЭСГЭЛЭН БОЛГОГЧ хэмээх усан туулай жилийн энэхүү өдөр нь 2023.04.05-ний өдөр буюу хаврын дунд хөхөгчин туулай сарын хоёр хар харагчин могой өдөр буюу ЛХАГВА гаригт тохиож байна.

Монголчууд энэ өдөр БУЯН ХИЙЖ, НОМ ХУРУУЛСНААР хийсэн буян арвижин дэлгэрэх эрүүл саруул эд баялгаар арвин байна гэж бэлгэшээдэг аж.

Дэлхий ээж сэрж буй өдөр, Дээдэс одогсдодоо өргөл өргөх энэхүү өдөр Самбалхүндэвийн (70давхар) оршуулгын газарт ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН байгуулах төслийн талбайд багтсан 14000 гаруй бурхан бологсдодоо зориулан “Улаанбаатар буян” ХХК-ийн цогцолборууд дээр эргэлтийн үйлчилгээг үзүүлэн буян үйлдэхээр бэлдэж байна.

Жич : Хэрэв та бурхан болоочийнхоо чандар шүтээнд өөрийн биеэр очиж хүндэтгэл үзүүлэх бол 72100101 дугаарт урьдчилан захиалга өгч бүртгүүлнэ үү.

#ЦогцолборуудынБайршил:

Баруун Буяны төв цогцолбор /Чандарлан оршоох/

Зүүн Буяны төв цогцолбор /Чандарлан оршоох/

Мөн Сүсэгтэн олон та бүхэн бурхан бологсдодоо зориулан https://bit.ly/3hiUtBE линкээр орж цахим айлтгалд номоо бичүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Буяны лавлах 72100101 дугаараас лавлана уу!
footer

Утас : 7210-0101

Хаяг : СБД, 1-р хороо, Автозамчдын гудамж 54

И-мэйл: [email protected]

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.