14323 БУРХАН БОЛООЧИЙН ЧАНДАР (ШҮТЭЭН)-ЫГ САМБАЛХҮНДЭВ БУЮУ 70 ДАВХРЫН ОРШУУЛГЫН ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛЖ БУЙ ХҮНДЭТГЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МӨНХЖҮҮЛЛЭЭ

Нийтэлсэн :0 хоногийн өмнө

post

Чингэлтэй дүүрэг Самбалхүндэв буюу хүмүүсийн хэлж заншсан 70 давхрын оршуулгын газарт бүтээн байгуулагдаж буй “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн”-ийн талбайд бурхан болоочдын чандар шүтээнийг залж мөнхжүүлэх ажил 2023 оны 09 сарын 09-ны билэгт сайн өдөр хийгдлээ.

post
Уг арга хэмжээ нь:
  • 07:30-08:30 цагт суваргад залах хэлбэрийг сонгосон бурхан болоочдыг залах
post
  • 13:00-14:00 цагт модны хөрсөнд залах хэлбэрийг сонгосон бурхан болоочдыг залах гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд нийт бурхан болоочдын ар гэрийнхний оролцоотой холбогдох шашны зан үйлийг хийж гүйцэтгэн мөнхжүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.
post

Төслийн хүрээнд тус оршуулгын газрын 10 га талбай дахь 14323 талийгаачдын булшийг холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун, ёс заншилд нийцүүлэн газраас гарган чандарлаж, хотын баруун, зүүн зүгт байрлах “Улаанбаатар буян” ХХК-ын чандарлах төвүүдэд түр хадгалж байсан юм.

post
post
post

Тэгвэл энэ оны есдүгээр сарын 9-ны өдрийн бямба гаригт нийт бурхан болоочдын чандрыг үе шаттайгаар залж мөнхжүүлэх ажлыг эхлүүлсэн байна

post
post

Амгалан орчин - Ашдын буян

Төслийн лавлах дугаар: 72100101

post
post
post
post
footer

Утас : 7210-0101

Хаяг : СБД, 1-р хороо, Автозамчдын гудамж 54

И-мэйл: [email protected]

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.